Хөгжлийн Мэдээллийн Төвийн товч танилцуулга

Хөгжлийн Мэдээллийн Төв, (Development Information Center, DIC) 2010 оны 6 сарын 14-нд УИХ-ын Номын сангийн дэргэд байгуулагдсан. Хөгжлийн Мэдээллийн Төвд Дэлхийн Банк болон бусад Олон улсын байгууллагуудын судалгааны тайлан, хөгжлийн талаархи мэдээ, мэдээлэл, ном хэвлэл, төсөл хөтөлбөрүүдийн мэдээлэл мөн УИХТГ-ын Судалгааны Төвөөс болон Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас эрхлэн гаргасан судалгаанууд болон хөгжлийн талаархи орчин үеийн шинэлэг мэдээлэл, судалгааны баазыг агуулж байгаа учраас УИХ-ын гишүүд болон судлаачид, хууль тогтоогчид, бодлого боловсруулагчдад болон бусад уншигчдад ихээхэн ач холбогдолтой юм.
Хөгжлийн Мэдээллийн Төв нь УИХ-ын Тамгын Газрын Судалгааны Төвийн нэг хэсэг бөгөөд Дэлхийн банкнаас Монголд явуулж байгаа үйл ажиллагаа болон хөгжлийн талаарх ном, тайлан, судлагаанууд мөн бусад түншлэгч байгууллагууд, УИХТГ-ын Судалгааны төв болон МҮХАҮТ-аас эрхлэн гаргадаг судалгааны материалуудаар УИХ-ын гишүүд, УИХТГ-ын ажилтнууд, Ерөнхийлөгчийн Тамгын Газар,Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газар болон Төрийн ордонд байрладаг бусад байгууллагуудын ажилтнуудад үйлчилнэ.
Эдгээр төвүүдийг анх байгуулахад болон тэдгээрийн тогтмол үйл ажиллагааг  Дэлхийн Банк дэмжин нягт хамтран ажиллахаас гаднаас Азийн Хөгжлийн Банк, Нэгдсэн Үндэстний Байгууллага, Нээлттэй Нийгэм Форум зэрэг хөгжлийн бусад байгууллагууд мөн хамтран ажилладаг юм.
Төвүүд  нь Дэлхийн Банкны Зүүн Ази, Номхон Далайн бүсийн номын сангийн статустай бөгөөд энэ хүрээнд Дэлхийн Банкнаас тус бүсийн хүрээнд гаргадаг ном, товхимолыг хүлээн авч, олон түмний хүртээл болгодог байна.

Хөгжлийн Мэдээллийн Төвийн үндсэн үйлчилгээ:

  1. Онлайн мэдээллийн сан
  2. Мэдлэг,  мэдээлэл түгээх, цуглуулах
  3. Хөгжлийн талаарх ном, хэвлэлийн үйлчилгээ, гэрээр болон уншлагаар ном олгох
  4. Хөгжлийн талаар сэдэвчилсэн уулзалт, ярилцлага, номын нээлт хийх
  5. Дэлхийн Банкнаас Монголд хэрэгжүүлж байгаа бүх төсөл, хөтөлбөрийн электрон болон хэвлэмэл баримт бичгүүд
  6. Дэлхийн банкны онлайн номын сан

ХМТ-өөс Дэлхийн Банкны мэдээллийн ямар үйлчилгээнүүдийг авч болох вэ?

  1. Банкнаас хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн талаар мэдээлэл, хөгжлийн тухай ном, товхимол, CD болон видео бичлэгүүд 
  2. Интернэт ашиглан Дэлхийн банкны болон бусад хөгжлийн холбогдолтой вэб сайт үзэх, онлайн мэдээллийн сан, номын сангаас мэдээлэл хайх, судалгаа хийх  
  3. Банкны онлайн номын сан, өөрийн болон бусад улс орны хөгжлийн талаарх статистик мэдээллийг ашиглах (Онлайн Номын санг хэрхэн ашиглах заавар нь монгол хэл дээр орчуулагдсан тул ашиглахад хялбар болно)
  4. Банкнаас гаргасан судалгаа, тайланг олон нийтэд танилцуулах, семинар, уулзалтанд оролцох
  5. Банкнаас зохион байгуулж буй үйл ажиллагааны тухай мэдээ, мэдээллийг и-мэйл хаягаар хүлээн авах
  6. Банкнаас хэвлэгдэн гарч байгаа номын талаарх мэдээллийг онлайн каталогиос үзэх

ХМТ-ийн холбоо барих ажилтны нэр: М.Оюунтулга
Утас: 976 – 11 – 262988

  
Бүртгэл рүүгээ нэвтрэх:

Шинээр нэмэгдсэн


Шинэ хэвлэгдсэн


Languages: